Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Монголчууд бид дэлхийн хуурай газрын бараг нэг хувьтай тэнцэх хэмжээний, өргөн уудам тал нутагтай. Эрт цагт тэмээн жин, морин тэрэгний мөрөөр буюу шороон замаар хот суурин хооронд холбогддог байсан. Тэгвэл хот хөдөөгийн алс зайг ойртуулж, шороон замын тоосноос өнөөдрийн тэгш хучилттай зам хүртэлх хөгжил бол үе үеийн бүтээн байгуулагчдын хичээл зүтгэлийн гэрч юм. Тэгвэл Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна.

14.9 мянган км зам, 17 мянган метр орчим урт бетон гүүр барьжээ
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэхүү түүхэн хугацаанд нийслэлээс 21 аймагт саадгүй зорчих 14970.5 км урт хатуу хучилттай авто зам, 17 мянга гаруй км урт төмөр бетон гүүрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан нь улс, орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Манай орны алслагдсан аймгууд авто замд холбогдоогүй үед иргэд 2-3 хоног явж нийслэлд ирдэг байсан. Тэгвэл өнөөдөр бид нэг өдөрт л ирдэг болсон юм.
Замыг амьдралын зам гэж эцэг, өвгөд нэрлэдэг байж. Энэ тун ч үнэн үг юм. Зам сайн байвал тэр хэмжээгээр амьдралын явц хурдасдаг. Үүнийг л хөгжил гэж хэлээд байгаа билээ. Замын үр ашиг нь уг замаар явж байгаа /одоо бол нэвтрэн өнгөрүүлэх чадвар гэж ярьдаг/ тээврийн хэрэгслийн ачаалал, зорчигчдын цагийн хэмнэлтээр тодорхойлдог. Тэгвэл Авто замын салбарын хөгжлийн түүх нь Монгол Улсын түүхийн үе шаттай салшгүй холбоотой.
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь авто замын салбарын гол цөм байгууллага төдийгүй 96 жилийн түүхэнд нэр болон бүтэц зохион байгуулалтын хувьд олон удаа өөрчлөгдөн зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. 1990 онд Авто замын нэгтгэл, 1991 онд Авто замын компани, 1992 онд “Монголын авто замын компани”, 1994 онд ДБХЯ “Монголын авто замын компани”, 1995 онд ДБАЯ “Авто замын газар”, 1996 онд “Авто замын газар”, 2004 онд “Авто замын хяналт, судалгааны төв”, 2008 онд “Авто замын газа”р, 2012 онд “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” УТҮГ, 2015 оноос өнөөдрийг хүртэл “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тэд өнөөдөр Зам тээврийн яамны харьяа “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ статустайгаар “Авто замын талаар гарсан хууль тогтоомж, Зам, тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын чанар, аюулгүй байдал, ашиглалтын хяналтын тогтолцоог боловсронгуй болгон, замын сүлжээг хөгжүүлэх, салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, норматив, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах, олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах нэгжийн үйл ажиллагааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэн ажиллаж байна.
Автозамын бүтээн байгуулалт нэмэгдэж, төмөр замын сүлжээ өргөжиж, олон улсын авто тээвэр нэмэгдэж байна

1958 онд автозамын анхны инженер Цэдэн-Ишийг, 1963 онд хоёр дахь инженер Б.Лувсанг тосон авсан нь энэ салбарын өндөр мэргэжлийн хүмүүстэй болох эхлэл байж. Тэгвэл өдгөө 40 гаруй мянган ажилтан, албан хаагч энэ салбарт ажиллаж байна. Үүн дээр зам, барилгын ажлын улиралд түр ажилладаг ажилчдыг нэмбэл 50 шахам мянган хүн ажилладаг манай улсын эдийн засгийн томоохон салбарын нэг юм. Сүүлийн жилүүдэд автозамын бүтээн байгуулалт нэмэгдэж, хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээ өргөжиж, олон улсын авто тээвэр нэмэгдэж байгааг энд дурдах хэрэгтэй. Тухайлбал, Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хоёр баг болон Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын барилгын ажилд хяналт тавин ажиллаж байна.Эх орны томоохон бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж байгаа залуус халуунд халж, хүйтэнд хөрч, цаг наргүй ажиллаж байгаа ч дотроос оргилох хүсэл мөрөөдөл, бахдам ажлын амтанд сэтгэл хангалуун байна.
Мөн тал нутгийн дээгүүр татсан зам бүрд ирээдүйн хөгжил, итгэлийн мөр товойж байдаг. Тэгвэл алс хол нутагт аюулгүй зорчиход замын аюулгүй байдал чухал. Элэгдэж эвдэрсэн авто замыг сэргээн засварлах, арчлах ажлыг Монгол Улсын хэмжээнд “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн 20, хувийн есөн компанийн 1000 орчим замчин гүйцэтгэж байна. Харин замын засвар арчлалтыг хариуцан, мөс цасыг цэвэрлэн иргэдийг аюулгүй, саадгүйгээр зорчуулах ажлыг гүйцэтгэдэг энэ ажлыг “Зам тээврийн хөгжлийн төвийн төв” ТӨҮГ-ын Авто зам ашиглалтын хэлтсийнхэн зохион байгуулж, техник технологийн хяналт тавин ажилладаг байна. Улс болон олон улсын чанартай авто замын аюулгүй байдал, ашиглалт, бодлого төлөвлөлтийг хариуцдаг “Замын хөгжлийн төв” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 244 дүгээр тогтоолын дагуу долоон хэлтэс, гурван алба, үндсэн 131 гэрээт 379, нийт 510 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2025 онд Зам тээврийн яамтай 160 тоот техник технологийн хяналт тавих гэрээ байгуулан найман бүс нутагт Олон улс, улсын чанартай 14836,2 км авто зам дээр хяналтын инженерүүдийг томилон ажиллуулж байна.
 Ажил мэргэжлийнхээ талаар Авто замын ашиглалтын хэлтсийн залуу мэргэжилтэн Б.Тэмүүжин "Авто замын инженер болохоор шийдсэн шалтгаан минь зам дагаж хөгжил гэдэг үг хамгийн түрүүнд орж ирдэг. Учир нь зам барих ажил үйлс бол маш буянтай ажил гэж би хувьдаа боддог. Үе үеийн ахмад авто замын инженерүүдийн минь буянаар Монгол Улс 21 аймаг бүгд бүхэлдээ хатуу хучилттай авто замаар холбогдон хоорондоо явахад ямар ч саадгүй болсон нь маш сайхан үйл хэрэг юм. Ийм буянтай ажил болохоор би авто замын инженер болохоор шийдсэн юм.

Монгол Улсын хэмжээнд шинэ техник технологи ашиглахад санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл үргэлж тулгарч байдаг. Учир нь бид үйлдвэрлэгч орон биш болохоор ч тэр үү дэлхий дахинд олон сайхан шинэ техник технологийн дэвшил гаран авто замыг маш хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэдэг болсон. Манай орны хувьд шинэ техник технологийг нэвтрүүлж ирснээр бага багаар хөгжиж дэвшиж байгааг харах сайхан байна. Шинэ техник технологийг аль болох цаг алдалгүй сурч, мэдэж, ажилдаа ашиглахыг зорьдог.
Монгол Улсын авто замын салбарын ирээдүйг миний төсөөллөөр харахад авто замын салбарт минь нэн түрүүнд ажиллах хүч маш дутмаг байдаг. Иймд хүүхэд залуучуудыг авто замын инженер мэргэжлээр сурахыг уриалж байна" гэж ярьлаа.
Авто замын салбарын хөгжилд эрдэм шинжилгээ, судалгаа, инновац ус агаар мэт чухал
Судалгаа шинжилгээ нь авто замын чанар, насжилт, эдийн засгийн үр өгөөж, аюулгүй байдлыг сайжруулах үндэс суурь болдог. Авто замын уур амьсгал, инженер геологийн нөхцөл, хөрсний бүтэц бүрэлдэхүүнээс хамаарч үр ашигтай, чанартай авто зам барих, төлөвлөхөд чиглэсэн орчин үеийн шинэ технологиудыг нутагшуулах,олон улсын ололт амжилтуудыг нутагшуулах, дэвшилтэт технологиудыг судлахад авто замын чанарыг дээшлүүлэх, материал сонголтод хариулт өгөх шинжлэх ухааны судалгааны ач холбогдлыг зохих ёсоор үнэлэх нь чухал. Инновац бол шинэ мэдлэгийг баялаг болгох үйл явц, хөгжлийн түлхүүр. Байгальд ээлтэй шинэ материал, дижитал хяналтын системүүд. Эдгээр нь авто замд улсаас тавигдаж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, авто замын чанарыг сайжруулаад зогсохгүй цаг хугацаа, зардал, хүний хөдөлмөр зэрэг бүх төрлийн нөөцийг хэмнэдэг.
Зам тээврийн яам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хамтран 2024 оны наймдугаар сараас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “К Смарт авто замын дижитал удирдлагын системд суурилсан Улсын чанартай авто замын цахим тогтолцоог нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. 2026 онд уг төслийн эхний дижитал хяналтын технологиуд нийлүүлэгдэх юм.Тус газрын Эрдэм шинжилгээ судалгаа инновацын хэлтэс нь салбарын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж, Шинжлэх ухаан технологийн сэтгүүлийг эрхлэн хэвлүүлдгээс гадна Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого, Хар цэгийн судалгаа, Хөрөнгийн менежмент, авто замын орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг олон чухал ажлуудыг гүйцэтгэж байна.
 Эрчүүд голлон ажилладаг энэ салбарт эмэгтэйчүүд цөөн. Тэдний төлөөлөл бол “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ судалгаа инновацын хэлтсийн ажилтан Б.Ичинхорлоо юм. Тэрээр “Хүн бүрийн зорчдог, холбогддог, хөгжлийн замыг тавьж байна гэдэг маш бахархалтай ажил. Хэрвээ та энэ салбарт дуртай, тууштай байж чадвал хүйс хамаарахгүйгээр амжилтад хүрч чадна” гэсэн юм. Мөн “Сүүлийн жилүүдэд авто зам, барилгын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа ч нийт ажиллах хүчний тун бага хувийг эзэлж байна. Төслийн менежер, зураг төслийн инженер,  зөвлөх инженер, лабораторийн инженер зэрэг албан тушаалд эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа нь сайшаалтай. Гэхдээ талбайн инженер, техникч, удирдлагын түвшинд эмэгтэйчүүд харьцангуй цөөн байгаа нь энэ салбар “Эрчүүдийн ажил” гэх уламжлалт ойлголттой холбоотой гэж боддог. Хувийн туршлагаасаа хэлэхэд хамгийн түрүүнд хүмүүсийн хандлага, итгэлцэлтэй холбоотой сорилт тулгардаг. Талбай дээр ажиллах үед “эмэгтэй хүн ийм хүнд нөхцөлд ажиллаж чадна гэж үү” гэх хандлага байсаар байна. Заримдаа хүйтэн, халуун, тоос шороо, удаан хугацааны томилолт зэрэг нөхцөлд дасан зохицох хэрэгтэй болдог. Гэхдээ үүнийг бэрхшээл гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэх сорилт гэж харвал илүү хялбар давдаг. Мөн тулгамдаж буй асуудлын хувьд техникийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгтэй байна. Гэр бүл, хүүхэдтэй эмэгтэйчүүдэд цагийн уян хатан байдал, ажлын орчин, аюулгүй байдлыг хангах нь чухал байна. Хүйсээр ялгаварлалгүй чадвартай, мэдлэгтэй байвал энэ салбарт амжилт гаргаж чадна гэдгийг байгууллагууд болон нийгэм бүхэлдээ ойлгох шаардлагатай. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ. Мөн туршлагатай эмэгтэй инженерүүдийн туршлагаа хуваалцах сүлжээ бий болгох нь маш их дэмжлэг болно.Харин залуу эмэгтэй инженерүүдэд хандаж хэлэхэд авто замын салбар бол бүтээн байгуулалтын зүрх юм. Хүн бүрийн зорчдог, холбогддог, хөгжлийн замыг тавьж байна гэдэг маш бахархалтай ажил. Хэрвээ та энэ салбарт дуртай, тууштай байж чадвал хүйс хамаарахгүйгээр амжилтад хүрч чадна. Замыг барихад хүч хэрэгтэй, харин замыг бүтээхэд зүрх хэрэгтэй гэж би хэлэх дуртай. Тиймээс зоригтой бай, суралц, турш, итгэлтэйгээр өөрийн мөрөөдлийн замаа бүтээлц гэж хэлмээр байна” гэсэн юм.

Замын салбарын ирээдүйг илүү инженерчлэлд суурилсан, технологжсон байгаасай гэж хүсдэг
 “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилга, угсралт хяналтын төвийн мэргэжилтнүүд монгол орны өнцөг булан бүрд баригдаж буй зам, гүүрийн барилгын ажил дээр ажилладаг. 2025 онд Монгол орны хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд, Говь-Алтай гээд алс баруун хязгаараас эхлээд нийслэлтэй хаяа хатгасан Төв аймгийн нутаг дэвсгэрт гээд нийт 20 төслөөр 600 гаруй км замыг шинээр барьж байна. Энэ бүхэнд тус үйлдвэрийн газрын хяналтын инженерүүд ажиллаж байгаа юм. Тэдний нэг бол аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилга угсралтын хяналтын хэлтсийн Зам барилгын техник технологийн хяналт хариуцсан мэргэжилтэн Н.Ёндонжамц юм. Тэрээр энэ тухайгаа “Аав ээж маань замын салбарын  хүмүүс. Бүтээн байгуулалтын ажлын үнэ цэнийг ойроос харж, биеэр мэдэрч өссөн болохоор дэд бүтцийн салбарын гол хөдөлгөгч хүч нь зам, түүнийг бүтээгч нь инженер гэдэг ойлголтыг авсан. Тэр  цагаас л замын инженер болохоор шийдсэн. Дэд бүтцийн хөгжил бол улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэдгийг ойлгож, тэр дундаа авто зам нь хөгжлийн суурь болдог гэдгийг мэдэрсэн. Аль болох шинэ, дэвшилтэт техник технологи, инновацыг ажилдаа нэвтрүүлэн үр дүн, бүтээмжийг дээшлүүлэхийг хичээн ажилладаг.

Тухайлбал, зураг төсөл боловсруулах болон тооцооллын программ хангамжууд, талбайн ажлын хяналт шалгалтад AutoCAD программ, хэмжилт геодезийн нарийвчлалыг хангах зорилгоор GPS RTK төхөөрөмжөөр координат тогтоолт, өндрийн хэмжилт хийх зэрэгт ашиглаж, судалгаа шинжилгээний баримт мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, талбайн ажлын менежментэд дижитал хяналтын хэрэгслүүдийг ашиглах зэрэгт анхаарч ажиллаж байна. Зам бол хөгжлийн суурь дэд бүтэц. Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн тээвэр ложистикийн уялдаа холбоо бүгд авто замын сүлжээнээс шууд хамаардаг. Тиймээс би замын салбарын ирээдүйг илүү инженерчлэлд суурилсан, технологжсон, ухаалаг хөгжиж буй салбар гэж харж байна. Ирээдүйд зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын шатанд тоон технологи буюу BIM, GPS RTK хэмжилт, дрон зураглал, геодезийн автомат хяналтын систем стандарттай болох. Байгальд ээлтэй зам барилгын бодлого буюу салхи, борооны элэгдлээс хамгаалах, хөрсний доройтол бууруулах, ургамлан бүрхэвч нөхөн сэргээх зэрэг экологийн инженерчлэл чухал байр суурь эзэлнэ. “Их барих биш, зөв барьж, удаан ашиглах” хөгжлийн бодлого хэрэгжиж, барьж байгуулсан авто зам бүрд засвар арчлалтыг төлөвлөлттэй, шинжлэх ухаанч үндэстэй хийх шаардлагатай. Замын салбарын хөгжил бол үндэсний хөгжлийн түлхүүр гэж үздэг” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 206 (7703)