Б.ЖАВХЛАН

Нийслэлийн орон сууцны корпорациас сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, "НОСК-ийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө" гэж иргэдийг цаг хугацаа болон хөрөнгө мөнгөөр хохироож буй буй асуудал гарч байна. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг НОСК-иас анхаарууллаа. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол НОСК-ийн 7000-6953 дугаар болон байгууллагын албан ёсны сайтаар, биечлэн ирж мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.