П.АМГАЛАН
Бүсгүйчүүдийн "краш" өвөрмөц содон хоолой, уран бүтээлийн хэв маягтай реппер Ц.Мөнхбаяр буюу Seryoja бүрэн хэмжээний хоёр дахь тоглолтоо “US” нэртэйгээр арваннэгдүгээр сарын 1-нд “AIC Steppe Arena”-д хийх гэж байна. Энэ удаагийн тоглолтод тэрээр өөрийн бүх хит дуунуудаа өвөрмөц найруулга, амьд хөгжимтэйгээр хүргэхийн зэрэгцээ, анх удаа дуулагдах шинэ бүтээлүүдээ үзэгчдэд сонсгох аж. Түүний тухай баримтуудыг хүргэж байна.
- Реппер Ц.Мөнхбаяр буюу Seryoja нь 1992 онд төрсөн.
- 2006 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
- Түүний анхны үзэгчдэд хүргэж байсан уран бүтээл нь “Чи нэг тийм” дуу байв.
- Дараа дуучин Укатай хамтарч гаргасан “Мангар” дуугаа цацсан.
- Анхны бие даасан тоглолт нь 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд болсон.
Онцлох дуунууд:
Foux x Seryoja-Ermegtei
Seryoja-Munkh Gunig
Seryoja-Ambuu
Seryoja-Adarmaa
Seryoja-Mangar
Seryoja-Chi neg tiim
Эх сурвалж:www.zms.mn