Б.ЖАВХЛАН

“Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэнийг залилсан этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал, иргэн 23 настай, эрэгтэй Ц нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулсан байна. Улмаар иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ.

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авахдаа баталгаатай газарт хандаж, өөртөө эрсдэл үүсгэхээс сэргийлээрэй хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.