Ундны усны эхэнд театр барих нь иргэдийн язгуур эрх ашгийг зөрчиж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэл Улаанбаатар хот дахь хам­гийн том хэмжээтэй, иргэдийн амарч зугаалах ногоон бүс төдийгүй дотоодын цэргийн хамгаалалттай, улсын онцгой объект юм. Улаанбаатар хотод нийт 88 цэвэр усны гүнийн худаг байдгаас 61 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байр­ладаг байна. Цэвэр усны нөөцийн 50 гаруй хувь нь хүрээлэнгийн газар нутагт байр­лаж байгаа учраас усны нөөцийг хам­гаа­лах зайлшгүй шаардлагатай гэж мэр­гэжилтнүүд үздэг. Иймд, НИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар Үндэсний цэ­цэр­лэгт хүрээлэнг байгуулж байсан билээ.
Гэвч нийт 97.3 га талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт БНХАУ-ын хандиваар Үндэсний урлагийн их театр барих гэнэ. Уг барилгыг барих газарт нь нийслэлчүүдийн ундны усны эх ундарга оршиж буй.

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 “Би чадна”-чууд бүх салбарыг самарч байна

“Би чадна” гэдэг уг нь их гоё үг л дээ. Урам зориг өгсөн, өөртөө итгэх итгэл нэмдэг гээд л ерөнхийдөө бол эерэг утгатай юм. Гэхдээ хэзээнээс юм мэдэхгүй, “Би чадна” гэдэг үг эсрэг утгаар ойлгогддог болсонтой бид хэдийнэ дасал болоод бүр цаашлаад бидний хамгийн болохгүй бүтэхгүйн шалтгаан болсныг хүртэл анзаарахгүй болчихож. Олон жилийн өмнөөс л “100 айл” хавьд ажил хайж сууцгаадаг, барилгын ажил хийлгэхээр санал тавьсан бүхэнд “би чаднаа” гэж том амлачихаад цагаа тулахаар халтуурдаж, бусдын ажлыг “алдаг” хүмүүсийг бид ийн нэрлэх болсон. Энэ үеэс “би чадна” гэсэн эерэг утга нь эсрэг хэлц болтлоо нийгэмд сөргөөр нөлөөлж эхэлсэн байх юм. Хамгийн хоржоонтой нь зөвхөн барилгын салбарт ч биш нийгмийн бүх салбарт энэ айхтар “би чадна” гэдэг үзэгдэл өвчин тахал мэт халдварласнаар өнөөдөр Монголын бүх л салбарт болохгүй бүтэхгүй байгаа бүхний шалтгаан “би чадна”-чууд болчихож. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас эхэлсэн хямрал төрийг хямраасан. Эцэст нь, нийтээрээ эрх баригч МАН-ын Их хурлыг хүлээж байна. Товчхондоо, МАН дарга хэн болох нь Монголын төрийн хямралд цэг хатгах үгүйг шийдэхээр болоод байгаа юм.

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn