А.ЭРХЭМБИЛЭГ
Кино зургийн даргын албанд насаараа ажилласан, “Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтан Г.Аахүү болон түүний гэргий, Монгол киноны хальс боловсруулах цехийн ажилтан Г.Дэнсмаа нартай Монгол улсад кино салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр уулзаж, ярилцлаа. “Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтан Г.Аахүү гуайн хувьд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.
- Танай Монгол кино үйлдвэрээс олон хос төрөн гарсан гэдэг. Та хоёр тэдний нэг байх?
Г.Дэнсмаа: Цөөнгүй уран бүтээлч гэр бүл бий. Зөвхөн арын алба, цехээс гэхэд 20 гаруй гэр бүл байна гэж тоолсон шүү.
Г.Аахүү: Үлгэр жишээч хос олон. Бидний нөхөд ахмад үеэсээ суралцдаг байлаа.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)