Хүүхэд ч гэсэн хүн буюу үл хайхрах хүчирхийллийг үл тэвчье

Ерөөсөө оюутан гэлтгүй дунд сургуулийн хүүхдүүдээ хөгшин хөвөөгүй дээрэлхэх хандлага наад захын болтлоо бид хүүхдийг үл хайхарч, хүн биш мэтээр үздэг болж. Суудал тавьж өгсөнгүй гэж нударч, ёворч үглэсээр байгаад хүүхдүүдийг сууж байсан суудлаас нь босгоод л авна. Эргээд суудал тавьж өгсөн хүүхдүүдэд баярлалаа гээд хэлчих хүн ч үнэндээ цөөхөн. Гэтэл өдрийн найман цагийн хичээлдээ ядраад зүүрмэглэх залуус, хүнд цүнхэндээ түүртэж ядах хүүхдүүд ч бас бидэнтэй адилхан хүмүүс гэдгийг боддоггүй.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Парламент нь ч хэрэгжүүлдэггүй Хүний эрхийн үндэсний хөтөлбөр

Монгол Улс 2003 онд Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг баталж байв. Анх батлахдаа дөрөв, дөрвөн жилээр тодотгож хэрэгжүүлэхээр тусгасан ч өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд нэг ч удаа дүгнэлт хийж өөрчлөлт оруулаагүй байна. Энэ нь манай улсын хүний эрхийг хангах бодлогыг хойшоо шидэж байгаа нэг асуудал юм.
“Зууны мэдээ сонин” нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн 2.2 дэх хэсэг буюу Хүний улс төрийн эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа асуудлыг хөндөж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Инфлүүнсэр маркетингтай холбоотой зохицуулалт Монголд болон бусад улсад

Цахим сүлжээ хөгжихийн хэрээр дэлхий нийтэд хэн ч олон мянган дагагчтай “нөлөөлөгч” гэх статустай болох боломжтой болсон. Манай улсад ч цахим орчинд нөлөөлөгчдийн сурталчилгаа өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан, худал мэдээлэл түгээж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байна. Цаашлаад насанд хүрээгүй хүүхдүүд ч бараа бүтээгдэхүүн сурталчлах нь бий. Цахим сүлжээгээр дамжуулан бусдад бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, түгээх нь бизнес, маркетингийн шинэ хэлбэрийг нээсэн ч, үүний зэрэгцээ хариуцлага, ёс зүй, хуулийн зохицуулалт зайлшгүй байх ёстой асуудлуудын нэг болж байна. Тэгвэл "Зууны мэдээ" сонин энэ удаагийн “Тэд бид” буландаа Монгол болон бусад гаднын улс оронд инфлүүнсэр маркетингийг зохицуулах ямар зохицуулалт, хяналт, дүрэм журам байдаг талаар хүргэж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn