Түлшний эрэлт их, олдоц муу байгаа нь иргэдийг бухимдуулж байна

“Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж” буй галлагааны улиралд гэр хороолын айл өрхүүд ямар төрлийн түлш түлэх нь өвөлд бэлтгэх чухал асуудлын нэг байдаг. Энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшнээс гадна хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэх болсон. Ингэхдээ сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксон түлшийг аравдугаар сарын 9-нээс борлуулж эхэлсэн. Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байна. Гэвч ид галлагааны үед нийслэлийн түлш борлуулах цэгүүдэд нөөц хангалтгүй байгаа нь асуудал үүсгээд байна. Энэ талаар иргэд “Шахмал түлш хайгаад олдохгүй байна. “Хотула” апплекэйшн дээр борлуулалтын цэгүүдэд түлш байгаа гэж харагдаж байгаа ч яваад очихоор дууссан гээд, олдсон ч гурван шуудайгаас дээш өгөхгүй байна” гэх зэргээр түлш хүрэлцээгүй байгаа талаар ярьж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Ч.Хишигсүрэн: Дрон кодчиллын төрөлд Ц.Сүлд түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрхтэй боллоо
Робот кодчиллын улсын аварга шалгаруулах "Enjoy AI" тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийслэл болон 21 аймгаас 5-17 насны 330 орчим сурагч оролцсон бөгөөд дрон кодчилолын төрөлд Говьсүмбэр аймгийн Ч.Хишигсүрэн багшийн шавь Ц.Сүлд түрүүлж Шанхай хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа Говьсүмбэр аймгийн Хоёрдугаар сургуулийн багш Ч.Хишигсүрэнг урьж, ярилцлаа.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчлэх тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол эрх зүйн чадамжгүй болж байна. Тэгвэл өчигдөр улс төрийн хүрээнд Их суудлын хуралдааны шийдвэрийн дараах мэдэгдлүүд хөвөрлөө. Талуудын байр сууриас онцлон хүргэж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
