П.АМГАЛАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “GeGe art house” зургийн дугуйлангийн багш Д.Анхцэцэг болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

-Та урлаг хүүхдэд ямар хүмүүжил өгдөг гэж боддог вэ?

-Би “GeGe art house” буюу урлагаар амьсгалдаг жижиг уран зургийн сургалтаа явуулаад долоо дах жилдээ уран зургийн багшаар ажиллаж байна.

 Урлаг бол хүүхдийн сэтгэлийг нээж, өөрийгөө ойлгох, бусдыг мэдрэх анзаарах чадвар, өөртөө итгэх , зоригтой байх зэрэг олон талын чадвар, хүмүүжилд сургадаг. Зураг зурах явцдаа хүүхэд зөвхөн өнгө холих, дүрс зурж сурахаас гадна тэвчээртэй байх, шийдвэр гаргах, эхэлснээ дуусгах, олон талаар сэтгэх чадвараа хөгжүүлдэг.

-Танай сургалтын онцлог нь юу вэ?

-Манай сургалтын хамгийн гол онцлог бол хүүхэд бүрийн онцлогийг ажиглаж, түүнд тохирсон заах арга барилыг ашигладаг. Зарим хүүхэд өнгөөр, зарим нь дүрсээр, зарим нь мэдрэмжээр илэрхийлэх нь бий. Мэдээж үндсэн суралцах зүйлсээ сурангаа явц дундаа хүүхэд бүрийн сэтгэл зүй, сонирхолд тулгуурлан уран бүтээл рүү нь чиглүүлдэг. Энэ нь хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, анхаарал төвлөрөл, төсөөллийг сайн хөгжүүлдгээрээ онцлог.

-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Жаргаж зураарай хүүхдүүд ээ. Юунд ч баригдах хэрэггүй , чөлөөтэй бас өөрөөрөө байгаарай. Эхэлсэн бол гүйцэтгэл хамгийн чухал шүү хөөрхнүүдээ. Шавь нартаа амжилт хүсье.

Б.Амина 
13 настай
Агьгүнж 
6 настай
Х.Ундрам 
9 настай
Амингоо 
5 настай
Алгирмаа 
9 настай
Б.Цэрэнлхам 
9 настай
П.Гоомарал 
7 настай
Б. Хишигдэлгэр 
9 настай

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин