Мөрдэстэй сэтгүүлч
Зэвсэгт хүчнийхэн бол шантаршгүй баатарлаг үйл, цэргийн чанд сахилга, эх оронч сэтгэлгээний өлгий юм. Энэ салбарт гурван үеэрээ зүтгэж ирсэн нэгэн бол Цэргийн сэтгүүлч гэх тодотголтой Батлан хамгаалах яамны "Соёмбо" редакцийн сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, ахмад Г.Итгэл юм. Түүнийг бид энэ удаагийн "Монгол Улсын төлөө" буландаа онцолж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Трампын 20 зүйлт төлөвлөгөө Газын зурваст энх тайван тогтоох уу?
Израиль улс, Хамас бүлэглэл хоёрын дунд гал зогсоох тохиролцоо удаан хүлээгдэж байж сая нэг бодитой болов. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын Зурваст энх тайван тогтоох тухай 20 зүйлтэй замын зураг гаргалаа. Энэхүү замын зурагт өмнө нь үүсэж байсан саад тотгорууд бүгд тусгагдсан нь Газын Зурвасын дайныг эцэслэх найдвар бүрхэг байгааг илтгэж буй юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан
“Дүдү ногоон машинаараа
Давхиж явна зам дээрээ
Дүүрэн инээмсэглэлтэй
Дүү нар минь хамтдаа” гэх хүүхдийн дууны мөрт та бидний сэтгэлд хэдийнээ танил байгаа болов уу. Амьдралын жамаар бид нас нэмж том болдог ч дотоод зүрх сэтгэлд нь бяцхан хүүхэд нь нуугдаж байдаг гэлтэй. Тэр тусмаа эрчүүд аав болсон хойноо ч бага насныхаа дурсамжийг сэргээж хүүхдүүдтэйгээ машинаар тоглох нь хэвийн үзэгдэл. Харин багадаа тоглох дуртай машинаа том болсон хойноо ч модель хэлбэрээр үргэлжлүүлэн цуглуулж, хобби болгосон хүн ховор болов уу. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор модель машин цуглуулагч Н.Амарбаясгаланг урьж ярилцсан юм. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй ч хоббигоо ийнхүү хөгжүүлж, өөрийн бяцхан урланг зорьж ирсэн хүмүүст хүссэн машиныг нь урлаж, сэтгэлийг нь дүүргээд гаргадаг нэгэн билээ.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn