Англи эхээс хөрвүүлсэн тоймч В.Ариунчимэг
Council on Foreign Relations судалгааны хүрээлэнгийн нийтлэл
Израиль улс, Хамас бүлэглэл хоёрын дунд гал зогсоох тохиролцоо удаан хүлээгдэж байж сая нэг бодитой болов. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын Зурваст энх тайван тогтоох тухай 20 зүйлтэй замын зураг гаргалаа. Энэхүү замын зурагт өмнө нь үүсэж байсан саад тотгорууд бүгд тусгагдсан нь Газын Зурвасын дайныг эцэслэх найдвар бүрхэг байгааг илтгэж буй юм. 10-р сарын 9-ний орой Израилийн сайд нарын танхим Хамас бүлэглэлтэй хийж буй дайны галыг зогсоох төлөвлөгөөг баталснаар Газын Зурваст энх тайван тогтоох үйл явцыг нэг шат ахиулав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын засгийн газар гал зогсоох төлөвлөгөөг баталсан нь өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд танилцуулсан 20 зүйлт энх тайвны төлөвлөгөөний “эхний үе шат” болохыг мэдэгдэв. Эвлэрүүлэн зуучлах хүнд ачааг үүрч яваа Катар улс Израиль болон Хамас бүлэглэлийнхэний адил энэ үйл явдлыг баталж буй юм. Эвлэрлийн гэрээ байгуулах үйл явц нь Египетэд Израиль, Хамас бүлэглэлийн хооронд, Парист Европ, Арабын түншүүд орнуудын хооронд олон хоног үргэлжилсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд бий болж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 200 (7697)