Сэлэнгэ аймагт эрэлттэй мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулиудад суралцаж, эргээд орон нутагтаа ирж ажиллах болзолтой хөтөлбөр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.
-Таны санаачлан хэрэгжүүлэхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан ажил биелэлээ оллоо. Хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөөч?
-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Нутгийн оюутан" хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 100 хувийн саналаар дэмжин баталж өглөө. Энэ хөтөлбөрийг санаачлаад энэ оны гуравдугаар сараас хойш бэлтгэх ажил нэлээд байлаа. Үүнд, мэргэжлийн байгууллагуудаас гадна манай ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хамтарч ажилласан. Энэ хөтөлбөр нь цаашид Сэлэнгэ аймгийнхаа боловсон хүчнийг бэлтгэхэд барих бодлогын бичиг баримт болж байгаагаараа онцлог юм. Бид боловсон хүчний бодлогын бичиг баримттай болж байгаа нь Сэлэнгэ аймгийг удирдаж явах мөн дутагдаж байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхэд гол тулгуур болж өгнө.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 199 (7696)