Олон улсын үнэлгээний Moody’s Ratings агентлаг 2025 оны 10-р сарын 20-ны өдөр Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгон нэмэгдүүлж, “тогтвортой” төлөвтэй хэвээр үнэллээ. Тус байгууллагаас өмнө нь 2024 оны 11 сард Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгон нэмэгдүүлж байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн онцлог үйл явдал тохиож байна.
Түүнчлэн Moody’s Ratings агентлаг энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, “В1”, тогтвортой болж сайжирсныг зарласан ба ирэх жилүүдэд ч тогтвортой өсөлттэй байх хүлээлттэй байгааг дурдаад байна.
Дэлхийн жишиг Монголын банк