Б.ЖАВХЛАН

Энэ оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр хүний амь нас хохироохыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт есдүгээр сарын 6-ны шөнө согтуу этгээд таксины жолооч болон эмэгтэй хүнийг зодож тээврийн хэрэгслээр араас нь мөргөсөн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгалтын явцад хохирогчийг приус 20 маркийн машинаар такси үйлчилгээнд явж байх үед нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Б гэгч нь тээврийн хэрэгслээр нь араас нь хөөжээ. Улмаар хүний амь насыг хохироохыг завдсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дэхь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.