Арьсаа хамгаалах гэж амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ

Улаанбаатарчууд утаагүй, дулаан өвөлжихийн тулд шахмал түлш хэрэглэж эхлээд өдгөө зургаан жил болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөг хүртэл 2.2 сая тонн түлш үйлдвэрлэн нийслэлийн гэр хорооллын 200.000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангажээ. Гэвч сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлогын 9009 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Г.Алтанбагана: Өвөөгийнхөө нутагт цол нэмсэндээ бэлгэшээж явдаг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа Төв аймгийн Бүрэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, аймгийн начин Гантулгын Алтанбаганыг урьж, ярилцлаа. Тэрээр үндэсний бөхөөс гадна олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, жүдо бөхийн спортод зүрх сэтгэлээ зориулж яваа тамирчин юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Бүх ард түмний санал хураалтаар БНМАУ тусгаар тогтнолоо баталгаажуулсны түүхт 80 жилийн ой тохиож байна

Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны наймдугаар сарын 14-нд Москва хотноо өндөрлөсөн Зөвлөлт, Хятадын хэлэлцээний үеэр ДИУ-ын Засгийн газар Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрнө гэсэн нотыг ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын Коммисар В.М.Молотовт гардуулжээ. Үүний үндсэн дээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний хурлаас “БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаарх бүх ард түмний саналыг гаргуулах тухай” тогтоол гаргаж, санал асуулгыг аравдугаар сарын 20-ны өдөр улс орон даяар явуулахаар шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn