Б.НЯМСҮРЭН

 

Дэлхийн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэгвэл НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд ГХЯ, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Стратеги судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” хэлэлцүүлэг өчигдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэн нараас гадна улс орнуудын Элчин сайд нар, гадаад харилцааны мэргэжилтэн дипломатууд оролцож Монгол Улсын олон талт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, НҮБ-ын гишүүнчлэлээс хүртэж буй бодит өгөөж, НҮБ-Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын стратегийн оролцоог бэхжүүлэх талаар санал солилцлоо.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 198 (7695)