Бүргэд уулын бэлээс Казахстаны тэнгэрт алдраа дуурсгасан М.Нурлан
Амьдрал бол зүгээр л нэг орших бус, оршихуйгаа дүүргэх урт хугацааны аялал билээ. Тэгвэл хүмүүний энэхэн орчлонг олж төрж, хөрст амьдралын эргүүлэгт бүдэрч, босож, гэгээн мөртэй амьдарсан нэгэн хүмүүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Амьдралын тойрог" буландаа онцолж байна. Энэ хорвоо хэчнээн өргөн уудам байв ч уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэлцдэг. Тэгвэл алс холын Казахстан улсын нийслэл Астана хотод энэ удаагийн нийтлэлийн баатартайгаа хуучлах боломж олдож түүний “Амьдралын тойрог”-оор аялж, өрөвдөж, хайрлаж, бахархах сэтгэлээр бидний яриа өндөрлөсөн юм. Энэхүү эрхэм хүмүүн бол Казахстан улсын гавьяат дасгалжуулагч М.Нурлан юм. Түүний амьдралын түүхийг сийрүүлэн хүргэж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Б.Баярмаа: Ойн салбарт “карбон кредит” ашиглан санхүүжилт татах боломжтой
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Жинхэнэ мөс зүсэгчид, нийгмийн хөгжлийг урагш чирэгчид бол энтерпренерүүд, шинийг санаачилж, сорилтыг даван туулж, амжилтад хүрэгсэд байдаг. Тэгвэл энэ удаагийн зочноор "Тэрбум мод" сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч, эрх зүйч Б.Баярмааг урьж, ярилцав.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Тэдний хэн нь дараагийн УИХ дарга, Ерөнхий сайд болох вэ?
Хавар зуны заагаар бужигнаж эхэлсэн улс төр намар, өвлийн завсраар улам халуурч улайслаа. УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулсан эрх баригч МАН-аас нэр дэвшиж сонгогдож томилогдсон УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өнгөрсөн долоо хоногт гуравхан цагийн зайтай чөлөөлөгдөж, огцорлоо.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn