Б.БАЯРЖАВХЛАН

 

Амьдрал бол зүгээр л нэг орших бус, оршихуйгаа дүүргэх урт хугацааны аялал билээ. Тэгвэл хүмүүний энэхэн орчлонг олж төрж, хөрст амьдралын эргүүлэгт бүдэрч, босож, гэгээн мөртэй амьдарсан нэгэн хүмүүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Амьдралын тойрог" буландаа онцолж байна.

Энэ хорвоо хэчнээн өргөн уудам байв ч уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэлцдэг. Тэгвэл алс холын Казахстан улсын нийслэл Астана хотод энэ удаагийн нийтлэлийн баатартайгаа хуучлах боломж олдож түүний “Амьдралын тойрог”-оор аялж, өрөвдөж, хайрлаж, бахархах сэтгэлээр бидний яриа өндөрлөсөн юм. Энэхүү эрхэм хүмүүн бол Казахстан улсын гавьяат дасгалжуулагч М.Нурлан юм. Түүний амьдралын түүхийг сийрүүлэн хүргэж байна.

 

Хэнтий аймаг руу нүүж, бөхийн спортод хөл тавьжээ

 

1966 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Бүргэд уулын бэлд Мауленых удам залгах ууган хүү Нурланыгаа өлгийдөн авлаа.

Бүх зүйл нэгээс эхэлдэг. Шинэ оны эхний өдөр төрсөн энэ хүүгийн сонголт бүр аливаа зүйлийн эхлэлийг тавьж, алдаж, онож өнөөдөр 60 насны босгыг давжээ.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 197 (7694)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.