Д.ДАРАМБАЗАР
Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэр дундаа хүүхэд болгон “мундаг хүн” болох мөрөөдөлтэй байдаг шиг, зорилго мөрөөдөл хоёроо и-спорттой холбосон залуу бол Алтангэрэлийн Бүрэнбаяр юм. Хэдийгээр и-спорт нь бие махбодиороо хүч үздэггүй ч ур ухаан, тооцоолол, мэдлэг туршлага бүхнээ “зангидаж” тоглодог спорт билээ. И-спортын тавцанд багаа удирдан дэлхийн шилдэг багийн нэгээр өрсөлдөнө гэдэг хэн хүний чадах зүйл биш. Үүнийг өөрийн авьяас чадвараа гарган, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өргөж буй тэрээр дэлхийн аваргын дэвжээнээс дөрвөн удаа шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн мэргэжлийн тоглогч юм. Тэрээр Төв болон Өмнөд Ази бүсийн 2025 оны намрын супер лигт шилдэг тоглолтоо үзүүлж шилдгээр тодорлоо. Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 196 (7693)