Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс

Хүү хичээлийн үеэр гэнэт ухаан алдаж унан, яаралтай тусламжаар Эх нялхсын төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж 7-8 хоног сэрэлгүй сандаргав. Шинжилгээгээр тахиан махны гүн хордлогоос үүдэлтэй зүрхний шигдээс болсон гэж оношлогдов. Хүүгийн аав энэ талаар олон эцэг эх, бас нийгэмд сэрэмжлүүлэг болгон ярьсан юм. Энэ түүх бидэнд үр хүүхдийнхээ идэж уухад анхаарч хариуцлагатай байхыг сануулсан дохио болов.  

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Утга зохиол нь улс хоорондын соёл харилцааны гүүр болсоор байна

Зууны манлай соён гэгээрүүлэгч, нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан А.С.Пушкины “Алтан загасны үлгэр” тэргүүтэй бүтээлээр Оросын уран зохиолтой танилцаад бид хэдэн арван жилийг үджээ. Түүнчлэн Л.Н.Толстойн Дайн ба энх, Анна каренина зэрэг Орос орны зохиолууд нь дэлхий дахинаа цаг ямагт эрэлттэй, уншигч олонтой байсаар байна. Энэ мэтчилэн утга уран зохиол нь улс хоорондын соёл харилцааны гүүр болсоор иржээ. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Баруун аймгуудын төсөв: Хэмнэсэн үү, нэмэгдсэн үү?

УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн ч улс төрийн гацааны улмаас тодорхойгүй байдал үүсээд байгаа. Гэхдээ нэгэнт Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах нь Их хурлын гишүүдийн үүрэг учир улс төржилтөөс ангижирч улс орны төсвөө батлах нь цаг хугацааны асуудал хэмээн олон нийт хүлээсээр байгаа. Тэгвэл энэ удаагийн “Бүсийн мэдээ” баруун аймгуудын төсвийг онцолж өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үү, эсвэл буурсан уу гэдгийг харьцуулан бэлтгэлээ. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn