Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ “Дугаарын зочин”-оор гавьяат тамирчин, дасгалжуулагч Б.Наранбаатарыг урьж, ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан, “Аваргууд” академийн тамирчид болох П.Орхон, Т.Энхжин, Т.Алтжин нар “Загреб-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, нэг заалнаас гурван дэлхийн медальтан төрсөн билээ. Ийнхүү түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны хувьд чөлөөт бөхийн спортод хожуу хөл тавьсан гэдэг. Энэхүү спорттой анх холбогдсон дурсамжаас нь ярилцлагаа эхэлье?
-Би Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын X сургуулийг төгссөн. Аав ээж маань эмч мэргэжилтэй болохоор би ч Анагаахын сургуульд орох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тэгээд эмч болохоор ЭЕШ-дээ бэлдэж их сургуульд оролгүй хоёр жил завсарласан.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 194 (7691)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.