Гэрэл зургийг Р.Оюун

"Утга зохиолын гүүр:Бие биедээ ойртохуй-2025" форум нь Оросын болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын хүмүүнлэгийн холбоог бэхжүүлэн соёлын дипломат харилцааны амжилттай туршлагыг үргэлжлүүлж байна. Энэ форумыг 2025 онд Монгол Улсад анх удаа хийж байгаа бөгөөд МУИС, Монголын зохиолчдын эвлэлийн дэмжлэгтэйгээр энэ сарын 13-15-нд зохион байгуулж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу. 

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн утга зохиолын орчуулагч мэргэжлийн анхны төгсөгч Н.Энхбаяр оролцогчдод баярын мэнд дэвшүүллээ. 

ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны Приморскийн салбарын даргын орлогч Ардальянова Елена Юрьевна мэндчилгээ дэвшүүлсэн юм.

В.К.Арсеньевын шагналын зохион байгуулагч Косыгин Роман Анатольевич "Түүх, соёлын харилцан нөлөөллийн үндэс, утга зохиолын уралдаан: соёл, ард түмэн, цаг үеийг холбох гүүр"-ийн талаар илтгэл тавилаа. 

Эх сурвалж www.zms.mn