Ц.МЯГМАРБАЯР

 

Европын холбооны Элчин  сайд, хатагтай Ина Марчюлёните энэ сарын 15-16-нд болох "Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум"-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тус форумын зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явц, Монголын бизнесийн салбарт үзүүлэх нөлөө, талуудын хамтын ажиллагааг уулзалтаар онцоллоо. Европын холбооноос ихээхэн ач холбогдол өгч, хичээл зүтгэл гарган төлөвлөж буй Бизнес, хөрөнгө оруулалтын форумд одоогоор Европын холбооны 70  компани, Монгол Улсаас 230 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Төрийн бодлого тодорхойлогчид, бизнесийн төлөөллүүд болон  Европын Холбооны хөрөнгө оруулагчид анх удаа Монгол Улсыг сонирхож оролцож байгаагаараа онцлог.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 193 (7690)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.