Ч.Бямбаа
Налайх дүүргийн гуравдугаар хороонд суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага энэ сарын 20-ны 13.45 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Toyota Prius-50” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн У /40 настай, эмэгтэй/-ийн баруун хөл, иргэн Ч /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл тус тус автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: www.zms.mn