П.Лхагва
1994 онд Диана гүнж Лондон дахь Serpentine Gallery-ийн зуны арга хэмжээнд оролцохдоо дизайнер Christina Stambolian-ы мөр ил гарсан, бие барьсан богино хар торгон даашинзыг өмсөж ирж байжээ.
Гэхдээ тэр орой онцгой байсан шалтгаан нь зөвхөн даашинз биш байлаа. Яг тэр өдөр тухайн үеийн хунтайж Чарльз буюу түүний нөхөр телевизийн ярилцлагаар гэр бүлдээ үнэнч бус байснаа олон нийтэд хүлээн зөвшөөрсөн юм.
Диана энэ ярилцлага гарахыг мэдэж байсан учраас язгууртны хэт баригдмал үзлийг таягдан хаясан зоримог хар даашинз сонгон өмсөж ирсэн нь хэвлэлийнхний анхаарлыг шууд татаж өдгөө “Өшөө авалтын даашинз” нэртэйгээр түүхэнд үлджээ.
Ийнхүү дэлхийн загварын түүхэнд домог болон үлдсэн алдарт хар даашинз 30 орчим жилийн дараа дахин худалдаанд гарах гэж байна.
Даашинзыг арванхоёрдугаар сарын 9-нд Нью-Йоркт дуудлага худалдаагаар худалдах бөгөөд $150,000–$300,000 хүрэх үнэлгээтэй байна.