Д.Дарамбазар

Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Ази бүсийн 2025 оны намрын улирлын супер лиг буюу PUBG Mobile Super League - Central & South Asia Fall 2025-д манай улсын гурван баг шөвгийн 16-д шалгарлаа. 200,000 ам. долларын шагналын сантай тус тэмцээний лигийн шатанд ОХУ, Пакистан, Казахстан, Узбекистан, Монгол, Непал, Бангладеш улсын нийт 20 баг оролцож, өнгөрсөн амралтын өдрүүдэд хоорондоо тоглов. Энэ 20 багаас 16 нь сүүлийн шатанд шалгарч, дэлхийн аваргад оролцох гурван эрхийн төлөө өрсөлдөхөөр болов. Лигийн шатанд манай улсын Sky Force баг долдугаар байр, Alpha Gaming баг наймдугаар байр, The MongolZ баг 16 дугаар байр эзлэв. Тэд өнөө оройгоос Төв болон Өмнөд Ази бүсийн намрын улирлын супер лигийн аваргын төлөө тоглож эхэлнэ. Энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх тус тэмцээний эхний гурван баг 2025 оны ДАШТ-д оролцох эрхээ халааслана. PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга арваннэгдугээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 14-нд Тайландад болж өндөрлөх юм.

Эх сурвалж: www.zms.mn