К.АНУ

ОХУ-ын Оренбург хотод болсон XVIII удаагийн “Дорнод ба Өрнөд. Классик ба Авангард” олон улсын кино наадам дүнгээ гаргажээ. Олон улсын хөтөлбөрийн шилдэг киногоор Японы найруулагч Масаки Иноүэгийн “Өлсгөлөн бурхан” уран сайхны кино шалгарсан гэж бүсийн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээллээс tass.ru иш татжээ.  Олон улсын гэсэн ангилалд шилдэг найруулагчаар Максим Кодаров (“Үнэрт сэтгэл” кино, Казахстан); шилдэг эрэгтэй дүрээр  Абу Сангаре (“Сулейманы түүх” кино, найруулагч Борис Ложкин, Франц); шилдэг эмэгтэй дүрээр Озлем Сагланмак (“Хоёр дахь хохирогч” кино, найруулагч Синнини Элькингтон, Дани) нар тус тус шалгарсан байна.

Наадмын долоо хоногийн хугацаанд Оренбург хотод 120 гаруй кино үзэгчдэд хүрч, дэлхийн болон оросын нэртэй дуучин уран бүтээлчдийн оролцсон уран бүтээлийн үдэшлэгүүд, найруулагчдын уулзалт зохион байгуулагджээ. Энэ жил анх удаа Оренбургийн сэдэвтэй хоёр тусгай киног үзүүлсэн байна. Оренбургийн Соёлын яамны мэдээлснээр, кино наадмын үзвэрүүд дүүрэн танхимуудтай болж, мянга мянган кино сонирхогчид хүрэлцэн иржээ.

Хаалтын ёслолд Оренбургийн бүсийн захирагчийн нэрэмжит “Алексей Саморядовын нэрэмжит шилдэг зохиол”-ын шагналыг Соёлын сайд Евгения Шевченко “Нэг амьдралд хоёр, нохойг эс тооцвол” хэмээх кинонд гардуулсан гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Дотоодын буюу оросын уран бүтээлчдэд зориулсан хөтөлбөрийн хүрээнд мөн шилдгүүдийг тодруулсан байна.

Эх сурвалж: zms.mn