Б.ЖАВХЛАН

Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газарт иргэн “У” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим “Шар хөдөө” газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон байна. Улмаар тус иргэнийг алга болсон тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 03:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нь хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.