Сэтгүүл зүй дэх хиймэл оюун ухааны эрсдэл ба боломжийг хэлэлцэв
Дэлхий нийтээр хиймэл оюун ухааныг хүссэн хүсээгүй хэрэглэх шаардлагатай болсон дижитал эрин үед хүмүүс бид амьдарч байна. Тэгвэл хиймэл оюун ухааны эрин үед сэтгүүл зүйн бүтээлүүд үүнтэй хэрхэн дасан зохицож уншигч, үзэгч, хэрэглэгчдээ баталгаатай найдвартай мэдээ мэдээллээр хангах вэ. Тэр тусмаа худал мэдээлэл, мэдээллийн тэнцвэргүй байдал, төөрөгдүүлсэн мэдээллийн их давалгаан дунд хэрэглэгчдийн боловсрол, хиймэл оюун ухааныг зөв зохистой ашиглах чадвар суулгах нь сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгслийн бас нэгэн сорилт болчихоод байгаа.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Үнэн түүхийг өгүүлэх “Үнэн” үзэсгэлэн
Гэрэл зургийн ноён оргил нь баримтат гэрэл зураг гэх нь бий. Байгалийн, хөрөг гэхчлэн бүхий л төрлийн гэрэл зураг, тэрхүү кадр нь тухайн мөчийг баримтжуулж байдаг. Харин баримтат гэрэл зургийн цаад мөн чанар, зорилго нь бусдаас өөр ажээ. Тухайлбал, түүхэнд үлдэхийн сацуу хойч үедээ илүүтэй үнэлэгддэг нь баримтат гэрэл зураг гэнэ. Түүнчлэн мөхөж үгүй болох гэж байгаа ястан, ахуй соёлыг гэрэл зургийн хальснаа буулгах нь он цаг урсан одох тусам үнэ цэн нь нэмэгддэг байна. Энэ тэргүүтэй сонирхолтой хэлэлцүүлгийг Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн нэгэн тахимд гэрэл зурагчид өрнүүллээ.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Ирэх өвөл Эрдэнэтчүүд дулаан, цахилгааны хязгаарлалтад өртөхөөр байна
Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ний Үнсэн сан №1 ажиллахгүй байгаагаас Эрдэнэт хот энэ өвөл хөлдөх эрсдэл үүсэхээр байгаа тухай эх сурвалж хэлсэн. 2021 онд тавдугаар сард “Нутгийн буян" групп улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих “Үнсэн санг хоослох” 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын тендерт шалгарч 4.5 жилийн хугацаанд барьж 2024 оны нэгдүгээр сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn