Н.Даян
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Батчулууны Батцоож томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрээр 2003-2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмч, 2006-2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг санхүүгийн удирдлага, 2010-2012 онд АНУ-ын Стрейр их сургуулийг эрүүл мэндийн удирдлагаар магистр, 2014 онд Удирдлагын академид докторын зэрэг хамгаалсан. 2016 оноос хойш Нийслэлийн эрүүл мэндийн газарт мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл 10 жил ажилласан, туршлагатай залуу боловсон хүчин юм байна.
Эх сурвалж www.zms.mn