Ц.МЯГМАРБАЯР
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулгатай Засгийн газрын дотоод үнэт цаасны /ЗГДҮЦ/ арилжааны эргэн тойронд ярилцав.
-Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааны энэ сарын хуваарь гарч дахин эхлүүлсэн байна. Ер нь Засгийн газрын дотоод үнэт цаас гэж юу юм, гаргах үндэслэл шаардлага юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
- Засгийн газрын дотоод үнэт цаас гэдэг нь Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг богино хугацаанд, дотоодын эх үүсвэрээр нөхөхөд ашиглагддаг хэрэгсэл. Үүнийг дэлхийн аль ч улсад хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үздэг. Энэ ч утгаараа дотоодын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх нь зөвхөн Засгийн газарт бус санхүүгийн зах зээлийн оролцогчдод мөн өндөр ач холбогдолтой байдаг. Манай улс 2018 оноос өмнө дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаасны нээлттэй арилжааг түлхүү хийж байсан. Гэхдээ Монгол банкаар дамжуулж цөөн оролцогчдод арилжаалдаг байсан. Тухайн үед арилжааны дүн болон хүүгийн түвшин хэт өндөр байсан зэрэг нь төсөвт дарамт учруулж байсны улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.