Төв талбайд багш нар жагсаж, Төрийн ордонд гишүүд гарын үсэг цуглуулж талцав
Энэ намрын улс төр нэлээд халуун өрнөж байна. Эрх баригч намын даргын сунгаанаас үйлдэлтэй улс төрийн талцал Засгийн газрын тэргүүнийг огцруулах, УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэх дээрээ тулав. Улс төрийн халалттай зэрэгцэн Төв талбайд багш нар цалингаа нэмүүлэх жагсаал хийж байгаа бол эмч эмнэлгийн ажилчид өнөөдөр нэмэгдэж жагсана гэжээ. Ийнхүү өчигдөр болсон Төв талбайн жагсаал болон Төрийн ордны ээлжит мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Д.Батмөнх: Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 хурлыг зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэхүү арга хэмжээний талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
М.Энхцэцэг: Сэтгэл байвал 3000 төгрөгөөр ч бизнес эхэлнэ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, “Эмма” салоныг үүсгэн байгуулагч М.Энхцэцэг дизайнер мэргэжилтэй. Хил хамгаалах байгууллагад 18 жил ажиллаад 2020 онд гавьяаны амралтдаа гарч мэргэжлийнхээ ажлыг эхлүүлж сэлэнгэчүүддээ үндэсний дээл, хувцас урлаж, захиалга ихтэй байна. Түүний энэ ажил хэзээ ч хуучрахгүй, хойч үедээ үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээж байгаадаа баяртай байна гэсэн юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn