Д.ДАРАМБАЗАР

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олныг баясуулагч, Далай даян, Даяар дуурсагдах, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн "Европын аварга" шалгаруулах барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат Польш Улсаас оролцсон Аймгийн начин Отгонбаярын Пүрэвбаяр хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ. Барилдаан Унгар улсын Будапешт хотноо болж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас оролцсон бөхчүүд амжилт дүүрэн оролцлоо. Шилжин явах цомын барилдаанд 64 бөх зодоглосноос Британи дахь Монголчуудын 2023 оны Баяр наадмын түрүү, Сар шинийн Үндэсний бөхийн барилдааны 2024, 2025 оны түрүү бөх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Сумын заан Буяндэлгэрийн Энх-Амгалан үзүүрлэсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn