П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хөнгөн атлетикийн  тамирчин, ОУХМ О.Мөнхтүмэнг урьж ярилцлаа.

 

-Монголын бүх ард түмний XVI их наадамдаа амжилттай оролцож, хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн зайн рекордыг 34 жилийн дараа шинэчлэн тогтоосон танд баяр хүргэе. Тэмцээний тухай хуваалцаач?

-Маш их баярлалаа. Энэ удаагийн тэмцээнд багштайгаа ярьж төлөвлөснийхөө дагуу 100 метрийн зайн гүйлтээ гол зай болгож бэлтгэлээ хийсэн. Түүнийхээ үр дүнг гаргасан сайхан тэмцээн боллоо.

Монгол эмэгтэй хүн ойрын зайн гүйлтээр 1991 онд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тогтоосон үндэсний дээд амжилтыг Монгол Улсдаа, Монголын бүх ард түмний спартакиадад оролцож шинэчлэн тогтоосондоо үнэхээр их баяртай байна.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 188 (7685)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.