Ц.МЯГМАРБАЯР
Монголчуудын хэрэглэдэг гол хүнсний ногооны нэг төмс. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг батлах” тухай нормоор нэг хүн өдөрт 120 грамм төмс, 260 грамм хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Монгол төмс” хөтөлбөр, Засгийн газрын “Хүнсний ногоо”үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр төмс, лууван, байцаа зэргийг 100 хувь дотоодоосоо хангадаг болсон.
Энэ жилийн Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгийн үеэр төмсний бөөний үнэ 2000-2500 төгрөг бол нэг шуудай төмс 40-50 мянган төгрөгийн үнэтэй байв. Уг нь жилд шинэ ургацын ногоо борлуулагдаж эхлэх үер төмсний бөөний үнэ 700-800 төгрөг, жижиглэнгийн үнэ 1000 орчим төгрөгт хүрч буурдаг. Тэгвэл энэ жилийн тухайд бөөний үнэ 2500 төгрөгөөс буурахгүй байна. Харин Барс худалдааны төвд бөөний үнэ 1500-2000 төгрөг бол томоохон супермаркетуудад 3000-3500 төгрөг хүрч байна. Энэ нь өмнөх жилийнхээс даруй хоёр дахин үнэтэй болжээ. Энэ үнэ хавар 4000-5000 төгрөг болох дүр зурагтай байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 188 (7685)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.