П.Лхагважаргал
Монгол үндэсний бөхийн холбооны “Алтан түнш" байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Монгол Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулагдсан ахмад бөхчүүдийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрөөр гурван насны ангиллаар зохион байгууллаа.
Барилдааны 45-49 насны ангилалд хамгийн олон буюу 48 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хороо, Булганхан дэвжээний бөх, улсын заан Д.Баасандорж түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хүч спорт хороо, Завхан Даян дэвжээний бөх, улсын харцага Ш.Уламбаяр үзүүрлэв.