П.Лхагважаргал

Монгол үндэсний бөхийн холбооны “Алтан түнш" байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Монгол Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулагдсан ахмад бөхчүүдийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрөөр гурван насны ангиллаар зохион байгууллаа.

Дунд буюу 50-54 насны ангилалд 40 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ноён Сүлд” ХХК-ий бөх, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Д.Цогзолдорж үзүүрлэв.