П.Лхагважаргал

Монгол үндэсний бөхийн холбооны “Алтан түнш" байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Монгол Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулагдсан ахмад бөхчүүдийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрөөр гурван насны ангиллаар зохион байгууллаа.

Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Д.Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Ё.Эрдэнэбат нар шалгарлаа. Наймд улсын начин И.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Баярмагнай, аймгийн начин Т.Чулуунлхагва, аймгийн начин Н.Батхуяг нар үлдэв.