Дарханы түүхийг бүтээлцсэн эгэл нэгэн гэр бүл

Дархан-Уул аймгийн Дархан сумын ахмадуудтай уулзаж ярилцаж байхад  Дархан хотын анхны шавыг тавьсан цэргүүд бол энэ хотын анхдагчид болох тухай, бас Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн Ч.Жанчив ахлагчтай залуучуудын бригад”-ын тухай олон удаа сонсов. Жаран жилийн тэртээх залуусын гялалзсан хөдөлмөр, бүтээл нь энэ цагт эргэн дурсах сайхан түүх болжээ. Энэ түүхийн эзэд болох С.Цагаан, Ч.Жанчив нартай уулзаж ярилцаад бахархах сэтгэл төрөв. Дарханы түүхийг бүтээлцсэн сайхан гэр бүлийн түүхийг  “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булан уншигчдадаа хүргэж байна. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Б.Дуламхорлоо: Хиймэл оюун ухааныг зөв зохистой хэрэглэхэд чиглэсэн бүх нийтийн хөтөлбөрийг эхлүүлэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоог урьж хиймэл оюун ухааны хэрэглээ хөгжлийн талаар ярилцлаа. Тэрээр АНУ-ын Засгийн Газрын International Visitor Leadership Program (IVLP) хөтөлбөрт олон улсын сэтгүүлч нарын хамт хамрагдаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон хиймэл оюун ухааны хөгжил мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар туршлага судлаад ирсэн юм. 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Зүүн аймгийнхан ирэх оны төсвөөс ямар хэмжээний хөрөнгө оруулалт “зуух” вэ?

Зүүн гурван аймгийн төсөв, хөрөнгө оруулалт 2026 оны улсын төсөвт хэрхэн туссаныг бүсээр нь бус тус тусаар нь хайж үзэв. Төсвийн төсөлд “…2026 оны төсвийн жилд улсын төсвөөс Сүхбаатар аймагт 8,684.1 сая төгрөг, Хэнтий аймагт 28,664.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Харин 2026 оны төсвийн жилд Дорнод аймаг орон нутгийн төсвөөсөө улсын төсөвт 1,192.1 сая төгрөгийн хэмжээтэй орлого төвлөрүүлнэ.  Мөн, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг нь Дорнод аймаг 27,807.2 сая төгрөг, Сүхбаатар аймаг 20,827.5 сая төгрөг, Хэнтий аймаг 19,238.7 сая төгрөгийн хэмжээтэй байна” гэжээ. 
 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn