Б.ЖАВХЛАН
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 хурлыг зохион байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл эл хуралтай холбоотой үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
COP17-н тусгай элч нарыг томилжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдааныг зохион байгуулах Үндэсний хорооны есдүгээр хуралдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Э.Болормааг тус хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх тусгай элчээр томилжээ. Тусгай элчээр томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах юм байна. НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 187 (7684)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.