Э.Мийгаа

Майами (AP) 48 баг оролцох дараагийн Дэлхийн аваргын хагас орчим оролцогч багууд одоогоор тодроогүй байгаа бөгөөд тэмцээний хуваарь энэ оны арван хоёрдугаар сард эцэслэгдэх юм. АНУ, Канад, Мексик гэсэн гурван зохион байгуулагч орныг эс тооцвол бусад нь хаана, хэзээ тоглохоо мэдэхгүй байна. Гэвч дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатууд үүнд огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой.

ФИФА 2026 оны Дэлхийн аваргын тасалбарын эхний үе шатны худалдааг лхагва гарагт албан ёсоор эхлүүллээ. Энэ удаа худалдаж авах эрх нь өнгөрсөн сард явагдсан сугалаанд оролцсон 4.5 сая хүнээс тодорсон азтанууд руу очих бөгөөд тэдэнд ФИФА-аас имэйлээр мэдэгдэж эхэлжээ. Хэрэглэгчдийн хувьд энэ удаагийн тэмцээний тасалбар худалдан авахад виз авах, АНУ-д нэвтрэх зөвшөөрөл зэрэг асуултууд хамгийн их хөндөгдөж байна. Харин тэмцээний хуваарь, багийн сугалаа зэрэг чухал мэдээлэл арван хоёрдугаар сарын 5-нд болох сугалааны дараа л тодорхой болох юм.

Энэ талаар ФИФА-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантино “4.5 сая хүн тасалбар худалдан авах сугалаанд бүртгүүлсэн нь үнэхээр гайхалтай үзүүлэлт бөгөөд энэ нь дэлхий дахиныг хөлбөмбөгийн хүсэл тэмүүлэл нэгтгэдэг гэдгийг дахин баталж байна” гэж мэдэгджээ.

Тасалбарын ангилал болон үнийн хувьд Фанатууд дөрвөн төрлийн ангиллаас сонголт хийх боломжтой.

  • Нэг дүгээр ангилал – хамгийн сайн байрлалтай суудлууд
  • Дөрөв дүгээр ангилал – стадионы дээд хэсгийн суудлууд

Үнэ нь эхний байдлаар:

  • Хэсгийн  тоглолт: 60 ам.доллар
  • Финалын тоглолт: 6.730 ам.доллар

Энэ жилээс анх удаа динамик үнэ тогтоох систем хэрэгжүүлэх тул үнэ хэлбэлзэх магадлалтай.

Оролцож буй багуудын хувьд зохион байгуулагч АНУ, Мексик, Канад гурвын хамт Аргентин, Япон, Шинэ Зеланд, Иран, Узбекистан, Йордан, БНСУ, Бразил, Австрали, Эквадор, Уругвай, Тунис, Колумб, Парагвай, Марокко гэх эдгээр 17 улс одоогийн байдлаар ФИФА-д оролцох эрхээ авсан бөгөөд Үлдсэн 30 эрхийн төлөөх тэмцэл одоогоор үргэлжилж байна. ФИФА-ийн мэдээлснээр нийт 216 улс, бүс нутгаас тасалбар худалдан авах сугалаанд бүртгүүлсэн бөгөөд хамгийн идэвхтэй оролцогч орнууд нь АНУ, Мексик, Канад, Герман, Англи, Бразил, Аргентин, Колумб, Испани, Итали зэрэг байна.

АНУ-д цагаачлалын хяналт чангараад буй нь гадаадын фанатуудын зорчих төлөвлөгөөнд нөлөөлж болзошгүй. Зарим хотын зохион байгуулагчид ч улс төрийн хүчин зүйлс тасалбарын борлуулалтад сөргөөр нөлөөлж магадгүй гэж хүлээн зөвшөөрчээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп зарим хотыг “аюулгүй байдал хангалтгүй” гэж үзвэл тоглолтуудыг өөр газарт шилжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Хуваарьт орсон АНУ-ын хотууд:

  • East Rutherford (NJ)
  • Inglewood (CA)
  • Foxborough (MA)
  • Houston
  • Arlington (TX)
  • Atlanta
  • Seattle
  • Santa Clara (CA)
  • Philadelphia
  • Kansas City (MO)
  • Miami Gardens (FL)

АНУ-ын Төрийн департамент визийн бүртгэлээ аль болох эрт эхлүүлэхийг зөвлөж, “фанатууд болон тоглолтын аюулгүй байдал хамгийн тэргүүний зорилт” гэж мэдэгджээ.

Дараагийн шат

  • Хоёрдугаар үе шат (Early Ticket Draw): 10дугаар сарын 27–31
  • Гуравдугаар үе шат (Random Draw): 12дугаар сарын 5-ны сугалааны дараа
  • Нээлттэй худалдаа: “түрүүлж ирсэн нь эхэлж авна” зарчмаар
  • Официаль дахин худалдах платформ – ФИФА-аас нээхээр төлөвлөсөн

Тасалбарын VIP hospitality package-ууд тавдугаар сараас хойш аль хэдийн худалдаанд гарсан