Б.ЖАВХЛАН
Хөвсгөлийн Тариалан суманд самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байснаас самраа сахиж үлдсэн иргэн "Э" есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй алга болсон байдаг. Улмаар тухайн дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг арав дахь өдрөө зохион байгуулан ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: www.zms.mn