Т.САЙХАН

МАН-ын Хяналтын хороо өчигдөр орой хуралдаж  /10.01/  УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж,  МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэж мэдэгдэв. 

Тэд МАН авлигатай хийх тэмцлээсээ ухарч байна. Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэг хүнийг нь хөөж, нэг хүнд нь үйлчлэхгүй байна гэх асуудлыг хөндөж байв.  Мөн "МАН-ын дүрмээр намын гишүүн авлигын хэрэгт холбогдсон бол тухайн хэрэг хуулийн байгууллагаар тогтоогдсоны дараа намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх ёстой. Бидний хамгийн том дайсан бол авлига. Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөж байгаа нь МАН авлигын эсрэг үйл хэргээсээ ухарч байгаа хэрэг болно. Бидэнтэй санал нэг байгаа олон гишүүн байгаа. Цаашид бидэнтэй нэгдэж санал бодлоо илэрхийлэх болов уу гэж бодож байна.МАН-ын Хяналтын ерөнхий хороо нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж бодож байна. Намын дүрмээр намыг гишүүнийг түдгэлзүүлэх хэдхэн заалт бий. Гэтэл Б.Энхбаяр гишүүнийг аль заалтаар түдгэлзүүлж байгаа нь тодорхойгүй байна.  Бид шударга ёсны төлөө дугарсан гишүүнээ намаас хөөсөөр байвал нам дотор дарангуйлал тогтох нь цаг хугацааны асуудал. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр МАН-ын нийт гишүүдийн саналыг төлөөлөхгүй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn