Гавьяаны амралтаа аваад гадуурхагдсан ахмадууд
Намрын дулаан энэ өдрүүдэд нар бараадан хэд хэдээрээ сууж, хууч хөөрөх, тоглох ахмадуудын дүр төрх хаа сайгүй харагдана. Чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй, ажилд орох гэхээр тэтгэврийнх гээд төрдөө, нийгэмдээ гологдсон тэд байрны гадаах саравч сандал бараадан суух нь уйтай. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, алдар хүнд, нийгэмд эзлэх байр суурийн хувьд адил тэгш эрхтэй. Энэхүү тэгш эрх, тэгш боломж нас ахих тусам хязгаарлагдах ёсгүй. Гэвч насан өндөр болоод нийгмээс тусгаарлагдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудлууд ахмадуудад тулгарч байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Гоодалийн Амгалан...
Хэдэн мянган гэр бүлийн амьдралыг, түм буман сэтгэлийг алсын зайнаас өөрчилнө гэдэг бол хувьсгал. Эмэгтэйчүүдийн сэтгэлийг гэж бичих гэснээ заслаа. Сэтгэл эдгэрэлийн минь эхний лекцийг надад эрэгтэй хүн бэлэглэсэн байдаг юм. “Ээжийгээ ойлгох гээд анх авч сонсож байлаа. Тэгээд л явж өгсөн...” гэж тэр залуу хэлж байж билээ.
ГООДАЛЬ хуудсыг дагагч 100.000 хүний ихэнх нь эрэгтэйчүүд байгааг сонсоод огт гайхахгүй байгаадаа харин гайхлаа.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
“Монгол Улс криминологийн шинжлэх ухаанд үндэслэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зорьж байна”
Монгол Улс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэн зангидаж, тусгайлсан бүтэц байгуулан ажиллуулж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ДХИС-тай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, практик, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn