П.ЛХАГВАЖАРГАЛ
Тал хангай, говь тайга хосолсон Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийн Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн аймгууд багтдаг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаа Өвөрхангай аймгийн мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Т.Долгормаагаас тодрууллаа.
Малчин, мал бүхий өрх, малын тоо
Өвөрхангай аймаг 2025 оны эхний мал тооллогын дүнгээр 19 сумын 112 багийн 18524 малчин өрх, 1628 мал бүхий өрхөд 5.1 сая толгой мал тоолуулжээ. Түүнчлэн энэ онд 1.8 сая төл бойжуулж нийт 6.9 сая орчим толгой мал намаржиж байна.
Урьдчилсан байдлаар 2025-2026 онд 320 орчим мянган малыг дотоодод хэрэгцээлэх, 1.3 сая орчим толгой малыг зах зээлд борлуулж, нийт 1.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарчээ. Ингэхээр тус аймагт нийт 5.3 сая орчим мал өвөлжихөөр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7681)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал marketing@zuuniimedee.mn хаягаар илгээгээрэй.