Б.ЖАВХЛАН

Цагдаагийн байгууллагад энэ сарын 29-ний өдрийн 16.50 цагт “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад, Урьдчилсан байдлаар Toyota prius маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан найман сартай хүүхэд нас барж, дөрөв болон зургаан настай хүүхэд, 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.