Ч.БЯМБАХАЖИД

 

Эрт үеэс уламжлагдан ирсэн монголчуудын гарын ур дүй, ухаан сэтгэл шингэсэн урлалын нэг бол зүү ороох оёдол юм. Уламжлал ёсоороо энэ оёдлыг зөвхөн гоёл чимэглэл төдий бус, ерөөл, бэлгэдлийн утгаар хэрэглэж ирсэн билээ. Өнө эртнээс уламжилж ирсэн гар урлалын төрлүүдийг шинэ, содон өнгө төрхтэйгөөр урлаж буй хүмүүс олон бий.

Бид аливаа гар урлал, тэр дундаа оёж шидэх зүйлс, зүү ороох оёдол зэргийг зөвхөн эмэгтэйчүүдийн л хийх зүйл мэтээр хардаг хэвшмэл ойлголттой. Тэгвэл гар урлалд сонирхолтой, шинэ хоббигоо хөгжүүлэн зүү ороох оёдлоор дурангийн гэр урладаг залуу малчин С.Ганбаатарыг энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцоллоо.

Тэрээр гар урлалын нандин өвийг тээн зүү ороох оёдол, суран эдлэлийн бүтээлийг орчин үеийн хэв маягт нийцүүлэн урладаг байна.

 

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 183 (7680)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.