Б.ЖАВХЛАН

Нийтийн байранд эмэгтэй хүний амь насыг хохироосон этгээдийг дайчлан баривчиллаа. Цагдаагийн дуудлага мэдээллийн утсанд "Манай ах хамтран амьдрагчаа алсан гээд 2-3 хоног архи уугаад байна" гэх дуудлага бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад нийтийн байрны ... дугаар тоот өрөөний шүүгээнд эмэгтэй хүний цогцос байсныг илрүүлж, хэрэгт холбогдогч этгээдийг дайчлан баривчиллаа. Тухайн этгээд нь уг хэрэг үйлдлийг энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн талаар урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.  Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байна.