Д.Үүрийнтуяа: Эрдэнэт хотод 7-8 сургууль хэрэгтэй байна
Хойд бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Д.Үүрийнтуяа нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Эрдэнэт медикал" эмнэлгийг Хойд бүсийн хавдрын төв болгох санал гаргасныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэмжсэн билээ. Тэгвэл энэ ажил бодит биелэл болж Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ удаа УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Д.Үүрийнтуяаг урьж 2026 оны төсвийн төсөл болон хойд бүсэд тулгамдаж буй асуудлын эргэн тойронд ярилцав.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд товлов
Ардын намын Бага хурлын VIII хуралдаан бямба гарагийн үдийн өмнө эхэлж ням гарагийн өглөө найман цагт өндөрлөв. Намын Бага хуралд 428 гишүүн оролцож, 80 гаруй хувийн ирцтэй эхэлжээ. 20 цаг үргэлжилсэн хурлаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлж, орных нь гишүүдийг нөхөн батламжилж, Их хурлаа товлож, хамгийн чухал нь намын даргын сонгуулийг зохион байгуулав. Бага хурал хаалттай явагдсан бөгөөд Тусгаар тогтнолын ордны гадаа болон Бага хурлын гишүүдийн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн мэдээллүүдэээс хурлын үйл ажиллагааг тоймлон хүргэе.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалт боллоо
Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтын 11 жилийн ойн баярыг энэ сарын 18-нд зохион байгууллаа. Тус уулзалтад дэлхийн улс орон бүрийн төлөөлөл 800 гаруй удирдагчид оролцов.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn