Атраас төрсөн цор ганц тракторчин эмэгтэй баатар бидний ээж
Атраас төрсөн цорын ганц тракторчин эмэгтэй Хөдөлмөрийн баатар Дуламжавын Лидаг “Зууны мэдээ” сонины “Ижий бурхад” буланд онцолж байна.
Дархан-Уул аймгийн Дархан сум буюу бидний нэрлэж заншсанаар Дархан хотод аж төрж буй Лида баатартай намрын налгар өдрүүдэд уулзах боломж гарсан билээ. Дарханыхны нэрлэдгээр 17 дугаар микрийн “ёотон цэнхэр”-т амьдардаг бага охиндоо хань болж, бяцхан зээгээ харж хандаж суугаа Лида баатар өдгөө нас сүүдэр 83 хүрч буй.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
“Хайрлахуйн боловсрол”-ыг түгээхээр орон нутгийг зорьсон Н.Саранзаяа
Хөдөөнөөс хотыг зорих их нүүдэл сүүлийн 30 гаруй жил үргэлжилж, өдгөө засаг төрийн толгойны өвчин болсон. Тэгвэл эсрэгээрээ хотоос хөдөөг зорьж, амжилттай ажиллаж буй Н.Саранзаяаг бид онцолж байна. Тэрээр хоёр жилийн өмнө Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн Чойр хотод шилжин суурьшжээ. Энэ тухайгаа тэрээр “Түгжрэл, агаарын бохирдол, нийгмийн стресс зэрэг олон зүйлсээс шалтгаалж Улаанбаатар хотоос нүүмээр санагдах болсон.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Ардын намын даргын сонгуулийн өмнө....
Эрх баригч Ардын намын зовлон улсын зовлон болоод удаж байна. Тэгвэл энэ зовлон гэх үү, зодоон гэх үү, өрнөж байгаа үйл явдлуудын дунд олны анхаарал татсан дуулиант нэвтрүүлэг уржигдар гарав. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар хэд хэдэн ноцтой асуудал ярьсан нь халуун сэдэв боллоо. Хариуд нь спикер чимээгүй суусангүй, хэвлэлийнхэнтэй нээлттэй ярилцаж асуудлаа ярьсан. Ойрын үед төдийлөн микрофоны өмнө суугаагүй УИХ-ын даргаас асуух асуулт ч сэтгүүлчдэд олон байсан нь ойлгомжтой, уулзалт хоёр цаг гаруй үргэлжлэв.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn